Түргэний уулсын ноён оргил Дэглий цагаан оргилд авирахад хамгийн тохиромжтой үе бол 5 сарын 25, 6 сарын 25 хүртэл хоорондох хугацаа юм. Дэглий цагаан руу Түргэн сумын талаас ертөнцийн зүгээр зүүн талаас, Ховд сумын олон нуур талаас буюу баруун урд талаас тус тус авирдаг замууд бий. Миний хувьд Ховд сумын талаас 5 удаа авирсан туршлагатай. Фото зураг авах зорилгтой аялагчид зүүн талаас очих нь илүү тохиромжтой. Туршлагатай мэргэжлийн уулчид зүүн урд талаас нь авирдаг.
Маршрутыг товчхон танилцуулъя.
Улаангом - Хотгорын нүүрсний уурхай - Ямаатын хөтөл - Олон нуурын хөндий. Талдаа - 165км
Уулчид, аялагчид голдуу пургон, 69 зэрэг машинаар явдаг. Зассан зам байдаггүй хөдөөгийн зам учир орос машин явахад тохиромжтой, бартаа, ширэг зэрэг замаар явна.