Түргэний уулсын ноён оргил Дэглий цагаан оргилд авирахад хамгийн тохиромжтой үе бол 5 сарын 25, 6 сарын 25 хүртэл хоорондох хугацаа юм. Дэглий цагаан руу Түргэн сумын талаас ертөнцийн зүгээр зүүн талаас, Ховд сумын олон нуур талаас буюу баруун урд талаас тус тус авирдаг замууд бий. Миний хувьд Ховд сумын талаас 5 удаа авирсан туршлагатай. Фото зураг авах зорилгтой аялагчид зүүн талаас очих нь илүү тохиромжтой. Туршлагатай мэргэжлийн уулчид зүүн урд талаас нь авирдаг.
Маршрутыг товчхон танилцуулъя.
Улаангом - Хотгорын нүүрсний уурхай - Ямаатын хөтөл - Олон нуурын хөндий. Талдаа - 165км
Уулчид, аялагчид голдуу пургон, 69 зэрэг машинаар явдаг. Зассан зам байдаггүй хөдөөгийн зам учир орос машин явахад тохиромжтой, бартаа, ширэг зэрэг замаар явна.
Түргэний
уулсын ноён оргил Дэглий цагаан оргилд авирахад хамгийн тохиромжтой үе
бол 5 сарын 25, 6 сарын 25 хүртэл хоорондох хугацаа юм. Дэглий цагаан
руу Түргэн сумын талаас ертөнцийн зүгээр зүүн талаас, Ховд сумын олон
нуур талаас буюу баруун урд талаас тус тус авирдаг замууд бий. Миний
хувьд Ховд сумын талаас 5 удаа авирсан туршлагатай. Фото зураг авах
зорилгтой аялагчид зүүн талаас очих нь илүү тохиромжтой. Туршлагатай
мэргэжлийн уулчид зүүн урд талаас нь авирдаг. Цагаан дэглий уул нь ховордсон ан амьтан, ургамал, байгалийн үзэсгэлэн бүрдсэн, өндөр уулын эгч цавчим хана, уулын түргэн урсгалтай гол, горхи, мөсөн гол зэрэг нэг дор бүрэлдсэн өвөрмөц тогтоцтой нутаг юм.
Маршрутыг товчхон танилцуулъя.
Улаангом - Хотгорын нүүрсний уурхай - Ямаатын хөтөл - Олон нуурын хөндий. Талдаа - 165км
Уулчид, аялагчид голдуу пургон, 69 зэрэг машинаар явдаг. Зассан зам байдаггүй хөдөөгийн зам учир орос машин явахад тохиромжтой, бартаа, ширэг зэрэг замаар явна.
Үндсэн баазаас дундын кемп 12км (Ачаагаа тэмээгээр авч явах боломжтой)
Дундын кемпээс өндрийн кемп 6км (энэ хооронд 3км хажуугийн мөсөн голыг туулна)
Нэг удаад 8-10 хүнтэй 2 баг авч явах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ttugaa1@yahoo.com
https://www.facebook.com/battulga.damiran хаягаар холбоо барина уу.
No comments:
Post a Comment