Миний бие уулын спортод хөл тавьснаас хойш өдгөө 9 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд монголынхоо алтай, хангайн уулсын мөнх цаст ноён шовх сарьдагуудын оргилд гарсан билээ. Ийн авирч явахдаа фото зургийн хальсанд буулгасан байгалийн үзэсгэлэнг та бүхэнтэйгээ хуваалц юу гэж бодон энэхүү блог хуудсыг хөтөлж эхэлж байна. Миний блог танд жаахан ч гэсэн таашаал өгөх бол миний сэтгэл баясна. Хүндэтгэсэн. Д.Баттулга
No comments:
Post a Comment